СОРОНЗ сэтгүүл
Монголын анхны папараци сэтгүүл!

Бидний үйл ажиллагаа
Агуулга
Монголын хэвлэлийн зах зээлд цоо шинэ өнгө төрх, агуулга, хэв маягийг авчирсан “Соронз” сэтгүүл 2009 онд анх хэвлэгдэн гарсан түүхтэй. Барууны госсип сэтгүүлийн соёл, олон нийтийн сонирхол, оддын амьдралын тухай өгүүлэх хэв маягийг Монголын хөрсөнд нутагшуулж, өөрийн гэсэн өнгө төрх, уншигчдын хүрээг бий болгосон салбарын анхдагчдын нэг юм. Нийгэм, урлаг соёл, бизнес, улс төр, загвар, амьдралын хэв маяг, олны танил эрхмүүдийн ертөнцийг өөрийн өвөрмөц өнцгөөр хүргэсээр ирсэн “Соронз” нь 17 дахь жилдээ уншигчидтайгаа хамт хөгжиж байна. Цаг үе өөрчлөгдөж, мэдээлэл түгээх хэлбэр шинэчлэгдэхийн хэрээр “Соронз” уламжлалт цаасан хэвлэлээс гадна цахим орчинд хүрээгээ тэлж, уншигчдадаа илүү ойртлоо. Ингэснээр Монголдоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд амьдарч, ажиллаж буй уншигчид маань хүссэн цагтаа, хүссэн газраасаа “Соронз”-ын онцлох нийтлэл, ярилцлага, содон мэдээллийг хүлээн авах боломжтой болж байна. Бид уншигчдынхаа сонирхлыг татсан, цаг үеийн өнгийг илэрхийлсэн, олны анхаарлын төвд буй үйл явдал, хүмүүсийн тухай мэдээллийг хүргэхийн зэрэгцээ сэтгүүл зүйн шинэ чиг хандлага, дижитал контентын хөгжлийг эрхэмлэн ажиллана. “Соронз” бол зөвхөн сэтгүүл биш. Энэ бол олны анхаарлыг татсан үйл явдал, сонирхолтой хүмүүс, цаг үеийн өнгө төрхийг нэг дороос мэдрэх ертөнц юм. Цаасан хэвлэл болон Soronzsetguul.mn цахим хуудсаар бидэнтэй хамт байгаарай. “СОРОНЗ” — Таныг соронз мэт татах болно.
Бидний үнэт зүйлс
Алсын хараа
Бид цаасан хэвлэлийн зах зээлд тэргүүлэгч байр суурийг үргэлж хадгална.
