Шинэ суурьшлын бүсэд шинэхэн велнэсс төв нээгдлээ!
4 давхар бүхий “The rock gym” велнэсс төв үүд хаалгаа нээгээд удаагүй бөгөөд тав тух, найрсаг үйлчилгээ, мэргэжлийн тоног төхөөрөмж, чадварлаг багш нараар багаа бүрдүүлжээ. Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг хүмүүсийн хувьд хооллолт чухал тул эднийх тайланд хоол, жүүс бар, кофе шопыг нэгэн дор цогцлоосон байх аж. Тайланд хоолыг санал болгож буй шалтгаан нь шингэц хурдан, 6-8 төрлийн ногоо ордог, тахианы цээж мах, ‘Primeat’-ын үхрийн мах, далайн гаралтай бүтээгдэхүүн гэхчлэн сонголт арвин гээд шим тэжээллэг байдал, чанарыг эрхэмлэсэн гэдэг нь илт.


Энэ бүсгүйг Б.Уранцэцэг гэдэг. “The rock gym”-ийн үүсгэн байгуулагч. Тэрээр “фитнесс гэдэг зөвхөн жин хасах, булчин хөгжүүлэх тухай бус, өдөр тутмын амьдралын стрессээс түр холдож, өөртөө цаг гаргаж, бие болон
сэтгэлдээ анхаарах орон зай байх хэрэгтэй. Тиймээс бид хүмүүс дуртайяа ирдэг, тав тухтай сайхан үйлчилгээ авах боломжтой орчин бүтээхийг зорьсон” хэмээн тайлбарласан юм.
Фитнес заалны хувьд бүх төхөөрөмж Америкийн мэргэжлийн түвшний “REAL LEADER” брэндээр дагнан тоноглогдсон ба давхар бүрт “NETFON DYSON” агааржуулалтыг бүрэн шийдэж, “JBL” дуугаралтыг суурилуулж өгсөн.

Пилатисийн ангид багштайгаа нийлээд 8-н хүн хичээллэх боломжтой бөгөөд пянзны намуухан аязанд багшийн зааварчилгаан дор дасгалаа хийвэл илүү тухтай, тайван орчныг бүрдүүлжээ. Мөн та ганц пилатис бус саунаар ч үйлчлүүлэх боломжийг олгож байна.
Холимог тулааны урлагийн төрлүүдийг Ази, дэлхийн хошой аварга багш мэргэжлийн түвшинд заах бөгөөд танхимын болон ганцаарчилсан сургалт авах бүрэн боломжтой. Дашрамд дуулгахад холимог тулааны спортоор хичээллэхэд нас, хүйс харгалздаггүй юм билээ шүү.

Хаяг: Нүхтийн зам дагуу “Шүншиг вилла 3” хотхон “The rock gym”
Холбоо барих: 66330009

Сэтгэгдэл
Сэтгэгдлүүд
Уншиж байна...
Танд санал болгож буй
Танд санал болгож буй
Дэлгэрэнгүй
Youtuber-үүдийн ердийн өдөр!
2026.10.123 мин21-н жилийн өмнө Jawed Karim 19-хөн секундын “Me at the zoo” бичлэгээ өөрсдийн үүсгэсэн Youtube хуудсандаа байршуулснаар олон хүний амьдралыг өөрчилнө гэж төсөөлөө ч үгүй гэдэг. Зөвхөн бичлэгээр орлого олж цаашдаа бүр мэргэжил болно гэвэл ёстой л хүмүүсийн хөх инээд хүрэх байсан биз. Анхандаа хосуудын танилцах суваг болгохын төлөө үүсгэсэн ч амжилт олоогүйгээс гадна тухайн үеийн сенсааци болсон бичлэгүүдийг Google-ээс ч хайгаад олоогүй учир хүссэнээ нийтлэх суваг болгосон түүхтэй.
0125
Бутан дахь luxury булагнал!
2026.10.122 мин068Coffee&cars хоршив!
2026.10.092 мин“Соронз” их хотод өрнөж буй хамгийн сонирхолтой арга хэмжээнүүдээр заавал ороод гардаг уламжлалтай. Тэр ч утгаараа кофены үнэр, хөдөлгүүрийн нүргээн, хөгжмийн хэмнэл бүхий уур амьсгал дор зохиогдсон Coffee&Cars арга хэмжээг онцолж байна. Энэ бол энгийн нэгэн төмөр хүлгүүдийн цугларалт биш, Улаанбаатарт өнгө нэмж буй бас нэгэн шинэ соёлын тухай билээ.
036
Г.Эрдэнэчимэг: Хамтдаа 12 жил амьдрахдаа тасралтгүй хичээсэн!
2026.11.161 минХэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөхдөө гэр бүл, 4-н хүүхдийнхээ хүмүүжилд бүхий л зүйлээ зориулж, сайн хань, сайн ээж байх гэж хичээсэн Г.Эрдэнэчимэг өдгөө буддын гүн ухаанд шимтэн суралцаж, дотоод сэтгэлийн амар амгаланг хэдийнэ олжээ. Цаашилбал үндэсний өв соёлоо өдөр тутмын загварт шингээсэн шинэхэн брэндийг өлгийдсөн бизнес эрхлэгч болсон түүнийг зочин хоймортоо урьж, чин сэтгэлийн яриа өрнүүллээ.
058


